Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн нэрэмжит 59 дүгээр математикийн олимпиадад оролцогчидтой Монголын шилдэг 10 шатарчин зэрэг тоглолт хийлээ. Шилдэг тоглогчдын бүрэлдэхүүнд Г.Мөнхгал, С.Билгүүн, Б.Мөнгөнтуул, Г.Амартүвшин, Ү.Үүрийнтуяа, М.Гүнбаяр, Э.Хулан, Б.Алтантуяа, Б.Оргилон, Б.Дүүрэнхишиг нарын мастерууд багтсан бөгөөд тэд тус сургуулийн 100 сонирхогчидтой зэрэг нүүсэн юм. Шилдэг шатарчидтай зэрэг тоглох арга хэмжээг Нэгдүгээр сургууль болон урлаг, жанжидын ухаан шатрын спортыг дэмжигчид хамтран зохион байгуулсан байна. Тоглолтыг улсын шүүгч Ц.Отгонбат дэнсэлжээ.