Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгийг барьж байгаа бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар барилгын ажилтай танилцжээ. Эмнэлэгийн барилга нь 50 орчим ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай, орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон судалгаа шинжилгээ оношилгоо эмчилгээг цогц байдлаар хүргэх гуравдугаар шатлалын эмнэлэг болох аж. Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь жилдээ давхардсан тоогоор 200 гаруй байгууллагын 79-80 мянган хүнд эрүүл мэндийн үзлэг, оношилгоог суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулж иржээ.