Энэ цаг үед Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн хүнд жинтэй бөхөөр нэрлэгдээд байсан Монгол сүмоч Ичиножёо буюу Алтанхуягийн Ичинноров нурууны архаг гэмтлийн улмаас зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 30 настай түүний мэргэжлийн сүмод хүртсэн хамгийн дээд цол нь сэкивакэ цол бөгөөд нийт 55 башёд барилдахдаа 408 удаа давж, 328 удаа унасан амжилтыг үзүүлсэн байна.
Тэрбээр дээд зиндаанд нэг, жюүрёо буюу дэд зиндаанд хоёр удаа түрүүлж, зургаан удаагийн тусгай шагнал хүртсэн сүмоч билээ. Түүний зодог тайлах ёслолын тов гараагүй байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)