Энэтхэг улсад пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-6-нд болж байгаа бөгөөд манай улсаас МПНХ-ны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор ганц тамирчин болох Д.Баттогтох амжилттай оролцож алт, мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэд байрт орлоо.
Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Д.Баттогтох суултын төрөлд 272.5 кг-ыг татаж, алтан медаль хүртсэн бол таталтын төрөлд 260 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртсэн байна.
Тэрбээр өнөөдөр эх орны зүг хөлгийн жолоо залах юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга ажиллажээ. Ийнхүү эх орноо төлөөлөн ганцаараа тивийн тэмцээнд өрсөлдсөн Д.Баттогтох тивийн тэмцээний медалийн тавцанд гурван гарч, төрийн дуулалаа нэгэнтээ эгшиглүүллээ.
А.Бат