ОХУ-ын Тува улсын Кызыл хотод үндэсний бөхийн тойргийн барилдаан энэ сарын 1-2-нд болоход монголоос улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Хашбат тэргүүтэй Булган аймгийн голдуу бөхчүүд зодоглов. Энэ барилдаанд Тува улсын бөх түрүүлсэн бол Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан дэд байрт оржээ. Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, сумын начин Б.Цогтгэрэл гуравдугаар байр эзэлсэн байна. Тэд энэ сарын 9-нд тус улсад болох Ялалтын баярын барилдаанд зодоглох юм.