Соронзонболдын Батцэцэгийг монголчууд андахгүй. Спорт сонирохгчдын бол хэзээний танил. Бөхийн төрлөөр олимпын наадмаас медаль хүртсэн Монголын анхны тамирчин тэрбээр өнөөдөр 33 нас хүрлээ.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Батцэцэг 1990 оны энэ өдөр Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ нарын таван хүүхдийн дөрөв дэх нь. Түүний спортын намтар түүх зузаан. “Лондон-2012” зуны олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, 1980 оноос хойш тасраад байсан чөлөөтийнхний олимпын медалийг 32 жилийн дараа залгуулсан гавьяатан.
Дэлхийн дэвжээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь манай улсын олимпын спортын түүхэнд байгаагүй амжилт. С.Батцэцэгийг эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан гавьяаг үнэлж, 2010 онд гавьяат тамирчин, 2017 онд Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.