Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Тэмцээнд 107 орны 538 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бол манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор 10 тамирчин тулалдаж байгаа юм.
Өнөөдөр дэлхийн рингэнд Монголын хоёр нударгатан тулаан хийх бөгөөд 60 кг-ын жинд Т.Энхтөр 17:00 цагт Домениканы боксчин Делакруз Баез Алекситэй тулалдах бол 71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ 18:00 цагт Францын тамирчин Траоре Макантай хүч үзэх юм.