Богдхан уулын зам дагуу голын ай сав руу нууцаар шороо асгаж байсныг илрүүлэн зогсоосон. Байгаль хамгаалагч, улсын байцаагч нар өнгөрсөн амралтын өдрөөр шөнийн цагаар эргүүл хийх үедээ ийн илрүүлэн зөрчлийг арилгуулан хариуцлага тооцсон байна.
Иймд тусгай хамгаалаллтай газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад холбогдох хууль, тогтоомж зөрчих, газар ашиглах гэрээнд заасан нийтлэг үүргээ биелүүлж ажиллахыг анхааруулж байна.