Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна. Тэмцээнд 107 орны 538 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бол манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор 10 тамирчин тулалдаж байгаа юм.
Өнөөдөр 63.5 кг-ын жинд Армийн дэлхийн аварга, Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальт Б.Чинзориг Австралийн боксчин Макклери Максимлианыг 5:0-ээр илт давуу буулган авлаа.
ДАШТ-д тулалдаж буй Монголын боксчид:
48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
51 кг: Хархүүгийн Энхмандах
54 кг: Доржнямбуугийн Ганболд
57 кг: Хархүүгийн Энх-Амар
60 кг: Тэгшжаргалын Энхтөр
63.5 кг: Баатарсүхийн Чинзориг
67 кг: Баттөмөрийн Мишээлт
71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ
75 кг: Жаргалын Отгонжаргал
+92 кг: Хайлигийн Бекнур