Сүхбаатар аймагт дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнарын нэрэмжит шатрын спортын 20 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн ирэх сарын 9-11-нд болох тов гарлаа. УИХ-ын гишүүн Н.Ганибалын ивээл дор зохион байгуулагдах бөгөөд 9 нас хүртэлх болон 10-12 насны ангилалд өрсөлдөөн өрнөх нь ээ.
Э.Энхнар нь гурван жилийн өмнө Иран улсад болсон шатрын оюутны Азийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн манай улсын ирээдүйтэй шатарчин юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибал нь шатрын спортод элэгтэй, зарим клубын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, “Оюунлаг” клубын үйл ажиллагааг дэмжин 100 ширхэг шатар, цаг бэлэглэж, шатрын тэмцээн нутагтаа зохион байгуулахаа илэрхийлсэн нь ийн биелэлээ олж байна.