Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Мөнгөн шонхор-2023” автомашины бартаат замын мастер кросс өнгөрсөн сарын 29-нд болов. Уралдаанд 40 тамирчин өрсөлдөхөд “Арвижих”, “Шинэ барилга, “Хүрмэн хаш” компанийн тамирчин, спортын мастер Л.Ариунболд түрүүллээ.
Тэмцээн тойргийн системээр болсон бөгөөд Х.Улам-Өрнөх, Э.Батнайрамдал, Б.Ган-Од, З.Анхбат нар удаалжээ. “Мөнгөн шонхор” уралдааныг энэ бартаат замд тоос татуулан хурдалж явсан Н.Уртнасан агсны нэрэмжит болгон жил бүр зохион байгуулдаг юм.