*************************************************************************************************************************************************************
Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-14-нд болох бөгөөд 98 орны 649 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 18 жүдоч барилдана. Тэгвэл уг тэмцээнд Украины шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохгүй болсноо зарлав.
Учир нь ОХУ-ын шигшээ багийн тамирчид Жүдо бөхийн холбооны далбаан дор бүрэн бүрэлдэхүүнээр оролцох болсон нь тэднийг мэдүүлгээ буцаахад хүргэсэн байна. ОХУ, Украины хооронд дэгдсэн дайн жил гаруйн хугацаанд үргэлжилж, хурцадмал байдал нь намжихгүй хэвээр байна. Оны өмнөхөн олон улсын тэмцээнд оролцохоор нэг зочид буудалд байрлаж байсан хоёр улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид муудалцаж, зодоон өрнүүлсэн хэрэг гарсан.
Дайн гэдэг эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг спортын уралдаан тэмцээнүүдэд ийм л сөрөг, муу нөлөө үзүүлдгийг та бүхэн харж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)