Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Вашингтон ДиСи орчмын монголчуудын сар шинийн барилдаанд түрүүлсэн гавьяат тамирчин С.Мияарагчаад түрүү бөхийн цомыг өнгөрсөн амралтын өдрөөр гардууллаа. Түрүү бөхийн цомыг Монгол Улсын соёлын элч Н.Ганхуяг санаачлан хийлгүүлсэн бөгөөд уран бүтээлч, уран барималч Ж.Мөнх-Эрдэнэ урлажээ.
Сар шинийн барилдаан хоёрдугаар сарын 19-нд болсон бөгөөд гавьяат тамирчин С.Мияарагчаа анх удаа түрүүлсэн юм. Тэр жүдо бөхөөр Монголын нэрийг тив, дэлхийн дэвжээнд олон жил цуурайтуулсан ясны тамирчин, дэлхийд танигдсан цуутай бөх явлаа.
Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцоогүй болохоос л биш. Аз дутсан энэ шалтгааныг мэдэх нь хэлүүлэлтгүй мэднэ дээ. Жүдо бөхийн ДАШТ болох гэж буй энэ цаг үед С.Мияарагчаагийн уран барилдаан, хурц эрэмгий мэх спорт сонирхогчдын сэтгэлд дахин үгүйлэгдэх мэт.