Катарын нийслэл Дохад энэ сарын 7-14-нд болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн хөнгөн жингийн тамирчид өнөөдөр Катар улсын зүг хүлгийн жолоо залав. Энэ удаагийн ДАШТ-д манай улс бүтэн багаараа оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингээ давхарлаад байгаа юм. Монголын жүдочид эрэгтэйчүүд 1973, эмэгтэйчүүд 1995 онд дэлхийн шилдгүүдтэй анх өрсөлдснөөс хойш таван алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 27 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
Дохад хүч үзэх Монголын жүдочид:
Эрэгтэй
60 кг: Энхтайваны Ариунболд
66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
-73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Батхуягийн Гончигсүрэн
+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэй
48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ
-78 кг: Отгонбаярын Хүслэн
+78 кг: Амарсайханы Адъяасүрэн