Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XVIII хуралдаанд оролцож салбарт хэрэгжүүлж буй бодлого, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлэл хийж буй анхны тохиолдол юм. Засгийн газрын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлыг нийслэлийн Төлөөлөгчдөд мэдээлснээр ойлголт мэдээлэл нэг байж, нэгж байгууллагад очих ачааллыг бууруулах, боловсролын бодлого, зорилт системтэй, үр дүнтэй хэрэгжих суурь болох аж.
Монгол Улсын боловсролын салбарын багш, суралцагчдын талаас илүү хувь нь нийслэлд хамаардаг тул нийслэлийн боловсролын хүртээмж, чанарын асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Энэ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Тэгвэл ирэх хичээлийн жил гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургулиудын асуудлыг хамтран шийдвэрлэх санал гаргажээ.