Гаалийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Гаалийн Ерөнхий Газар нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гаднын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг. Тус газрын улсын байцаагч, нягтлан бодогч "С" гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсаж байна. Нягтлан бодогчийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй. Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй.
Нягтлан бодогчийн гэрээс 60,000 орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгаж байна" гэв.