Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Сагил сумаас баруун урд зүгт 47 километрийн зайд 12:46:57 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч 3,7 магнитуд байжээ.
Увс аймгийн Сагил сумын тухай
Сумын төв нь Хармод. 1925 онд байгуулагдсан аймгийн ууган сумуудын нэг юм. Аймгийн төвөөсөө баруун хойш 60км-т оршдог бөгөөд хар замаар 53 км, үлдсэн хэсэгт шороон замаар хүрнэ. Дархан цаазат Цагаан шувуут уулын энгэрт байрладаг. Баруун талаар Түргэн, зүүн талаар Давст сумтай, хойд талаараа ОХУ-ын БНТува Улстай хиллэдэг. Өндөрмод, Баянзүрх, Хариг, Боршоо, Хар мод гэсэн 5 багтай. Ихэвчлэн дөрвөд ястнууд амьдардаг хилийн сум билээ.
Л.Сайнаа