Сингапур улсад пара усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Г.Мөнхбаяр дасгалжуулагчтай пара усанд сэлэгч Х.Номуун эмэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд 7:37.50 минутын амжилтаар наймдугаар байр эзэлж, S6 ангилалд хоёрдугаар байрт орлоо. Энэ түүний анхны олон улсын тэмцээн бөгөөд Сингапурт үзүүлсэн амжилтаараа Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.