Казахстаны Астана хотод пара жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болов. Монголоос пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Б.Нарантуяа нарын удирдлага дор таван тамирчин оролцоход өчигдөр эрэгтэйчүүдийн багийн барилдаанд хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний ганцаарчилсан төрөлд таван тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос хоёр нь алтан медаль хүртсэн билээ. Эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртжээ.