АНУ-ын коллежын сагсанбөмбөгийн лиг "NCAA"-ийн Dayton Flyers багийн тоглогч, "Mongolian Mike" хочит Ш.Энхийн-Од NBA-ийн драфтад нэрээ бүртгүүлжээ. Тодруулбал, ESPN-ний драфт аналист, draftexpress.com сайтыг санаачлагч, спортын сэтгүүлч Жонатан Гивони өөрийн твиттер хуудаснаа Скотт Николс гэх эрхэм Энхийн-Одын төлөөлөгч болсон бөгөөд "Rize Management" гэдэг компанитай агентийн гэрээ байгуулсан гэсэн юм. Энэ үйл явдал сарын өмнө болсон.
Тэгвэл NBA-ийн мэдээллийг албан ёсны эрхтэйгээр оруулдаг cbssports.com сайтад NBA-ийн драфтад нэрээ бүртгүүлсэн шилдэг 100 тоглогчийн нэгд багтжээ. Энэ нь түүний нэр албан ёсоор уг жагсаалтад багтсан гэсэн үг юм.
Монголын сагсан бөмбөгчдөөс Хойд Амeрикийн оюутны лиг NCAA-д мөрөө гаргасан анхны Монгол хүн болсон тэрбээр Улсынхаа сагсанбөмбөгийн түүхэнд шинэ түүх нэмсээр явна. Дашрамд, NBA-ийн драфт ирэх зургадугаар сарын 22-д нд АНУ-ын Нью-Йорк хотод болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)