Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөр орших Эверестийн оргилд Монголын уулчид авиралт хийж байна. Эверестийг зорьсон Монголын хоёр багийн түрүүч нь авиралтаа эхлүүлжээ. Энэ багийн бүрэлдэхүүнд С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг нар багтаж байна.
Дөрвөн уулчинтай тус багийнхан 1, 2, 3 дугаар кемп хүртэл өндөр авалтаа амжилттай эхлүүлж үндсэн отогт хүрэлцэн ирж хангалтаа базааж байна. Эверестэд хүчтэй шуурганы байгаа тул гуравдугаар кемп буюу 6850 метрээс бүх уулчдыг буулгасан юм. Үүнд манай улсын уулчид багтаж байгаа. Тэгвэл Монголын уулын хоёрдугаар багийнхан өндрийн дасгалаа хийж дуусгаад өнөөдрөөс гуравдугаар кемп буюу 7100 метр хүртэл өндөр авалт хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)