БНХАУ-ын Ханжоу хотод жиүжицү бөхийн “AJP Tour Hangzhou 2023” тэмцээн болоход Монголын тамирчид амжилт арвинтай оролцлоо. Тухайлбал, тэмцээний ягаан бүсний мастер-1 ангиллын 70 кг-ын жинд Төрмөнхийн Цэнд-Аюуш алт, мөнгөн медаль хүртэв.
Финалд хоёр шалгараад зогсохгүй Gi төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Т.Цэнд-Аюуш нь хоёр жилийн өмнөх жиүжицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан Увс нутгийн охин юм.