Монгол улсад “Ихрүүдийн баяр”-ыг анх 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “Хос уянга” нэртэйгээр тэмдэглэжээ. Ихрүүдийн анхны баярт 57 ихэр оролцож, авьяас чадвараа үзүүлж байжээ. Улмаар хоёр жил тутам нэг удаа зохион байгуулах уламжлалтай болсон юм. Уг баярыг Монголын ихрүүдийн холбооноос тогтмол зохион байгуулж байсан ч ковидын цар тахалтай холбогдуулан сүүлийн гурван жил тэмдэглээгүй байна.
Ташрамд дурдахад, Дэлхийн ихрүүдийн холбоог 1934 онд ихрүүдийн санаачилгаар тэдний тусын тулд байгуулжээ. Дэлхийн улс орон бүрд ихрүүдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг байна.
АНУ-д жил бүр зохион байгуулагддаг ихрүүдийн олон улсын 32 дахь баярт, 2007 онд монголчууд анх удаа оролцож байжээ.