Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 3-нд болж байна. Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, гиннесний дээд амжилтын эзэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө. Тэрбээр 107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа энэ талбарт зургаантаа эгшиглүүллээ. Э.Содномпилжээ дэлхийн цомын тэмцээнд зургаан удаа түрүүлж, гурван удаа мөнгөн медаль хүртэж байна.