ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн "Байгаль Опен" олон улсын тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотод эхэлж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн 25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй. Тус тэмцээнд Азербайжан, Энэтхэг, Беларусь, Казахстан, Армен, Кыргызстан, Молдав, Македон, Марокко, Монгол зэрэг 14 орны 228 бөх оролцох аж.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бүх жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно. Тэгвэл маргааш манай улсаас 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д спортын мастер Б.Батбаяр, 86 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг нар алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.