Шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан боллоо.
Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлсэн юм.
Харин Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Батбаярын Даваа-Очир үзүүрлэв. Шөвгийн дөрөвт, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Вайт лайк" ХХК, "Молор трейд" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа. Харин улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Зоригтбаатар, Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар шөвгийн наймд үлдлээ.
Сэтгэгдэл (1)