Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр бяцхан дэлхийн аваргууд болох Ц.Гэрэлт-Оюу, Б.Буянхишиг нарыг нэрлэж байна.
Грек улсын Родес хотноо 2023 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол Улсын 30 тамирчин Родесийн дэвжээнд эх орноо төлөөлөн оюун ухаанаараа өрсөлдөв. Ту тэмцээнд 53 орны 530 орчим тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд манай улсын тамирчид зургаан медаль хүртсэн байна. Тэр дундаас хоёр тамирчин алтан медаль хүртэж, ДАШТ-ны аваргаар тодорлоо.
Ингэснээр манай улс Ц.Гэрэлт-Оюу, Б.Буянхишиг гэсэн хоёр шинэ дэлхийн аваргатай болж байна.
Мөн "Стейниц" академийн дасгалжуулагч Г.Мөнхбаяр 25 насандаа дэлхийн аварга шавь төрүүлсэн хамгийн залуу дасгалжуулагч болж түүхэн амжилт үзүүллээ. Харин Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол таван дасгалжуулагч тамирчдаа бэлтгэж ажиллажээ.
Д.Батчулуун