Пара жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Казахстаны Астана хотод боллоо. Манай улсаас Монголын пара жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Нарантуяа нарын удирдлага дор таван тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос хоёр нь алтан медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртжээ.