Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 07-14-ний өдрүүдэд Катарын Доха хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 96 орны 633 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй. Өнгөрсөн оны ДАШТ 10 дугаар сард болж өнгөрсөн бөгөөд ердөө долоон сарын дараа ээлжит тэмцээн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тэгвэл бид та бүхэнд тэмцээн эхлэх өдөр хүртэл өдөрт нэг жингийн жүдочдийг танилцуулахаар боллоо. Энэ өдөр бид эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд барилдах ОУХМ Б.Эрхэмбаярыг танилцуулж байна.
"Алдар" спорт хорооны тамирчин 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий аварга ОУХМ Б.Эрхэмбаярын хувьд саяхан болсон "Анталяа" их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн "Парис" их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
А.Сүх
Сэтгэгдэл (1)