Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын рингэнд Мексикийн тамирчин Эди Валенсиа Мерсадотой “Sony hall”-д бүсний төлөө тулалдаж, ялалт байгуулсан. Тулааны дараа Э.Цэндбаатар сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Дасгалжуулагч маань яаж ч хүчтэй цохисон ч унахгүй тамирчин байна гэж хэлсэн. Бээлий нь нимгэн болохоор миний гар бяцарсан. Хоёрдугаар раундад гараа гэмтээсэн болохоор оноогоор хожихоор шийдэж, бүх үеийн дуустал үзье гэж төлөвлөсөн. Их ядарлаа. Миний төсөөлснөөс илүү хүчтэй боксчин байлаа. Дараагийн тулаан ирэх сард болох байх.
Мексик тамирчид ухаан жолоогүй зодолдох гээд байдаг юм байна. Бэлтгэл дээр ч тийм, хэн хожсон нь мэдэгддэгүй. Бүсээ удахгүй монголдоо аваачина аа. Нэг жинд таван бүс байдаг ба бүгдийг нь авбал маргаангүй аварга гэж яригдана. Тэр том бүсийг авахыг хичээж байгаа. Маргааш Лон-Анжелес яваад бэлтгэлдээ орно. Дараагийн тулаандаа бэлдэнэ, алалцаад явна даа. Нуулгүй хэлэхэд би гэдсэндээ хүчтэй цохиулсан. Зөрүүлээд түүний гэдсэнд хүчтэй цохисон. Намайг дэмждэгт баярладаг шүү, урам их өгдөг шүү. Тулаанаа бүрэн гаргаж чадсангүй, алдаа их гарсан. Алдаагаа засахыг хичээнэ ээ” гэв.
Сэтгэгдэл (3)