Монголын бодибилдинг фитнессийн холбооны “Монголын мистер-2023” тэмцээн ирэх сарын 20-нд болохоор товлогдлоо. Монголын бодибилдингийн хамгийн тэргүүн тамирчныг шалгаруулах уг тэмцээн 33 дахь жилдээ болох гэж байна.
Энэ жилийн тэмцээний үеэр БНСУ-ын нэрт тамирчин, дэлхийн таван удаагийн аварга Кингван Сол хүрэлцэн ирж шоу үзүүлбэрээ үзүүлэх юм байна. Тэмцээн Corporatie hotel and Convention centre-т болох аж.
Энэ тэмцээн 1990 онд анх Монголын сайхан залуу нэртэйгээр болоход Н.Батбаяр түрүүлж байв. 33 жилийн хугацаанд хамгийн олон түрүүлсэн хоёр хүн байдаг ба гавьяат тамирчин Ж.Нурлан (2004, 2005, 2006, 2012 онуудад), Э.Ганзориг (2013, 2014, 2019, 2020) нар дөрөв түрүүлсэн амжилтаар тэргүүлж байна.