Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд илэрсэн нийт зөрчлийг салбараар нь ангилж үзэхэд, орон нутагт дийлэх олонх нь буюу 2900 гаруй, боловсролын байгууллагад 1600 орчим, санхүүгийн салбарт 779, эрчим хүчний салбарт 656, уул уурхайн салбарт 114 гэх мэт нийт 6187 зөрчил илрүүлжээ.
Үүнтэй холбогдуулан салбарын удирдах албан тушаалтнуудын зөрчил шийдвэрлэсэн байдлыг тодруулбал, эрчим хүчний салбарт 46 албан тушаалтныг чөлөөлж, 77 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуйн салбараас 2, нийгмийн хамгааллын салбараас 52 албан тушаалтныг чөлөөлжээ. Мөн 19 хүнд сахилгын арга хэмжээ авч, мэдээлэл хүргүүлжээ.