АНУ-ын Нью-Йорк хотод сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 59 кг-ын жинд зургаа дахь ялалтаа байгуулж, бүсний эзэн болов. Мексикийн боксчин Эди Валенсиа Мерсадотой “Sony hall”-д хийсэн тэдний тулаан гурван минутаар найман раундад шийдэгдэхэд гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа. Э.Цэндбаатарын өрсөлдөгч өдгөө 30 настай Эди Валенсиа Мерсадо бол мэргэжлийн боксын рингэнд 20 ялж, ес ялагдсан хатуу самар ба хүнд цохилтод орж үзээгүй юм. Түүний тулаан найм дахь раундад шийдэгдсэн бөгөөд тулааны үеийн гэрэл зургуудыг сонирхуулая.