АНУ-ын Нью-Йорк хотод сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 59 кг-ын жинд зургаа дахь тулаанаа өнөөдөр Мексикийн боксчин Эди Валенсиа Мерсадотой хийв.
“Sony hall”-д болсон тэдний тулаан гурван минутаар найман раундад шийдэгдэхэд гавьяат тамирчин Э.Цэндбаатар онооны илүүгээр ялалт байгуулалаа.
Зургаан тулаанд зургаан ялалт авлаа. Э.Цэндбаатарын өрсөлдөгч өдгөө 30 настай Эди Валенсиа Мерсадо бол мэргэжлийн боксын рингэнд 20 ялж, ес ялагдсан хатуу самар ба хүнд цохилтод орж үзээгүй юм. Энэ тулааны дараа Э.Цэндбаатар "Миний төсөөлснөөс сайн тамирчин байлаа" хэмээн хэлэв.