Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас ирэх сарын 3-нд болно.
Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, гиннесний дээд амжилтын эзэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөнө.
Түүний энэ оны анхны олон улсын тэмцээн бөгөөд тэрбээр 107 кг-ын жинд энэ сарын 30-нд хүчээ үзэх хуваарьтай байна. Энэ жиндээ дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа. Э.Содномпилжээ дэлхийн цомын тэмцээнд таван удаа түрүүлж, гурван удаа мөнгөн медаль хүртжээ. Нэг ёсондоо энэхүү тэмцээнд найман удаа финалдахдаа тавд нь төрийн дуулалаа эгшиглүүлсэн юм.
А.Бат