БНСУ-ын волейболын дээд лигийн Ази тамирчдын сонгон шалгаруулалт өндөрлөлөө. Нийт 24 тамирчин нэр дэвшүүлэхэд драфтын эхний сонголтоор “Samsung Bluefangs” баг Ж.Энх-Эрдэнийг, дөрөв дэх сонголтоор “Ansan Okman” баг Б.Баярсайхан нарыг сонгож Монголын волейболын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ. Солонгосын волейболын холбоо энэ жилээс легионер тамирчдын сонгон шалгаруулалтанд Ази тамирчдын шалгаруулалтыг тусад нь нэмсэн нь энэ. Драфтаар сонгогдсон долоон тамирчин жилийн $100'000 гэрээ байгуулах юм.