Монголын Тогооч Нарын Холбооноос зохион байгуулж буй шилдэг тогооч, зөөгч шалгаруулах Төв, Хангайн бүсийн “ХҮСЭХҮЙ КАП 2023” уралдаан энэ сарын 27-29-ний хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо болж байна.
Тус тэмцээнд Хөвсгөл, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Төв гэсэн найман аймгийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчид ганцаарчилсан болон багийн гэсэн 12 төрлөөр цомын төлөө өрсөлдөнө. Уралдаан нийт 5 сая төгрөгийн шагналын сантай ажээ.