Вьетнам улсад волейболын эмэгтэйчүүдийн Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Гараагаа тааруухан эхлүүлсэн манай улсын “Хөвсгөл эрчим” клубын охид өчигдөр Казахстаны “Алтай W” багт 0:3-аар ялагдав. Монголын баг хоёр хожигдолтой “В” хэсгийн хүснэгтийн сүүлд бичигдэж байгаа бол Казахстаны баг хэсгээ тэргүүлж байна. Манай улсын “Хөвсгөл эрчим” баг өнөөдөр Хонгконгийн багт тоглох юм.
Өнөөдөр болох тоглолтын хуваарь: