Хэнтий аймгийн Галшар суманд хурдан морины “Тэргүүн хурд-2023” уралдаан болох байв. Уяачид хүлэг морьдоо сойн тус уралдаанд оролцохоор зэхэж байсан боловч тус сумын Оч багийн Дайчин түнтгэр гэх газар малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэн тул тус бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ. Иймд уг уралдааныг хойшлуулан ирэх сарын 5-ны өдөр Багануур дүүрэгт зохион байгуулах шийдвэрт хүрсэн байна.