Казахстаны Астана хотод шатрын 17 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Дэлхийн аварга шатарчныг тодруулах халз өрсөлдөөн тун ширүүн өрнөж, хойд болон урд хөршийн шатарчид “нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана” гэгч болж байна.
ОХУ-ын тамирчин, их мастер Александрович Непомниаччи өчигдөр 12 дахь өрөгтөө хожсон бол дэлхийн аварга хэмээн зарлуулах байсан ч хожлоо салхинд хийсгэснээр хүндхэн байдалд орлоо.
Харин нэг оноо дутуу нэхэж байсан Дин Лирен өчигдрийн өрөгт итгэмээргүй гэмээр нүүдэл хийснээр хожил авч онооны харьцааг тэнцүүлж (6:6) чадсан нь “Уулгүй талын цусгүй дайн”-ыг дахин шинээр эхлүүлэх боломж үүсгэлээ.
Дэлхий даяар тэдний шатрын хөлөг дээр нүдээ чилээн хүлээж байна. Хоёр шатарчны дараагийн нүүдлээс их зүйл шалтгаалах юм.
Б.Бат