Увсын түүчээ оюутны холбооны 10 жилийн ойд зориулсан сумын цолтой 64 бөхийн барилдаан “Сүлд” спорт хорооны зааланд болов. Барилдаанд Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Ц.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Э.Түмэннасан үзүүрлэв. Харин их шөвөгт Х.Бумбаяр, Б.Цагаанбанди нар шалгарлаа. Энэ үеэр уран барилдаантай бөхийн шагналыг Увс аймгийн малчин сумын заан Д.Оргилоход гардуулсан бол ирээдүйтэй бөхийн шагналыг Давстын Ц.Бямбацогтод олгов.