Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, МоАХ-ны ерөнхий зохицуулагч, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Зориг агсны нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн хоёр дахь өдрөө болж байна. 800 гаруй тамирчин оролцож байгаа юм.
Нийт 50 сая төгрөгийн шагналын сантай энэ тэмцээн зургаан ангилалаар болж байгаа бөгөөд Монголын 21 аймаг, есөн дүүргээс шатарчид чуулсан бол Буриад, ӨМӨЗО-ны тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа нь улам сонирхолтой болгож байна.
С.Зориг агсан шатрын спорттой салшгүй холбоотой, МШХ-ны амжилттай яваа нь ч түүний оруулсан хувь нэмэр гэж үздэг. С.Зориг агсан Монголын шатрын холбооны ерөнхийлөгч болж, Монголын шатрын спортод томоохон өөрчлөлт орсон нь 1996 он юм.
Монголоос олон улсын шатрын Их мастер төрүүлэх зорилготой “Их мастер” хөтөлбөрийг санаачилан эхлүүлсэнээр үр 2000 онд Б.Хатанбаатар, Д.Шаравдорж нар цолоо зэрэг батлуулан Монголоос анхны “Хос их мастерууд” болж байв.
Б.Бат