Төв аймгийн зуун мод хотод ширээний теннисний өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний үеэр зургаан настай охидын дунд өндөр шагналыг сантай ширээний теннисний тэмцээн зохион байгуулахад “Бамбар” клубын тамирчин С.Индра түрүүлж, 10 сая төгрөг гардан авлаа.
Мөнгөн медаль хүртсэн тамирчин гурван сая, хүрэл медальтныг нэг сая төгрөгөөр урамшуулсан нь зургаан настнуудын дунд өмнө нь ийм өндөр шагналын сантай тэмцээн болж байгаагүй юм. Тус тэмцээнийг Төв аймаг байгуулагдсаны түүхт 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулжээ.
Сэтгэгдэл (1)