Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 01-14-ний өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох гэж байна. Тус тэмцээнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй нударга зөрүүлнэ.
Тэмцээний нийт шагналын сан 5.2 сая ам.доллар бөгөөд алтан медаль 200, мөнгө 100, хүрэл 50 мянган ам доллар гардах юм.
ДАШТ-д тулалдах Монголын боксчид:
48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
51 кг: Хархүүгийн Энхмандах
54 кг: Доржнямбуугийн Ганболд
57 кг: Хархүүгийн Энх-Амар
60 кг: Тэгшжаргалын Энхтөр
63.5 кг: Баатарсүхийн Чинзориг
67 кг: Баттөмөрийн Мишээлт
71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ
75 кг: Жаргалын Отгонжаргал
+92 кг: Хайлигийн Бекнур
Л.Сайнаа