Ховд, Баян-Өлгий аймгийн заагт орших алтайн нурууны салбар болох мөнх цаст Цамбагарав хайрханд өчигдөр таван хүний бүрэлдэхүүнтэй уулын баг авиралт хийжээ. Авиралт хийх хийх үед цаг агаарын нөхцөл байдал таагүй байсан аж. Өгсүүр хэсэг мөстэй байсан бөгөөд буух үед эрсдэл тулгарна хэмээн замаасаа буцах шийдвэрт хүрчээ. Цамбагарав хайрхан нь далайн төвшнөөс дээш 4193 метр өндөр оргил бөгөөд хаврын хавсаргатайд салхины хурд илүү хүчтэй байдаг байна.