Вьетнам улсад волейболын Азийн эмэгтэйчүүдийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна. Өчигдөр тэмцээний гурав дахь тоглолтод Иран-Вьетнамын баг тун ширүүн таван үе өрсөлдөхөд талбайн эзэн орны охид ялалт (2:3) байгуулав. “Paykan” баг харамсалтай нь ялагдсан ч иран охид энэ тэмцээнд оролцож байгаа нь тэмдэглүүштэй.
Нийгмийн сүлжээ дэх гивлүүр зүүхийг эсэргүүцсэн Иран эмэгтэйчүүдийн хөдөлгөөн улам хүчээ авч буй энэ үед дээрх багийн амжилт, оролцоо олон улсад чухал дуу хоолой болно гэж шинжээчид үзэж байна. Тус тэмцээнд Монгол Улсын “Хөвсгөл эрчим” баг эхний тоглолтод урд хөршийн багт хожигдсон бол өнөөдөр Казахстаны багтай тоглох юм.