Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Бин Халифа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатарыг шатрын Зүүн Азийн бүсийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилох шийдвэр гаргажээ. Ази тивийн шатрын спортын хөгжлийг тодорхойлоход манай улсын санал нөлөө үзүүлэх болсон нь сайшаамаар зүйл. Манай улсаас анх удаа энэ албанд томилогдож байгаа юм.