Монгол Улсын төрөөс Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх талаар баримталж буй цогц бодлогыг дэмжин, Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 21 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус уралдаан нь мэргэжлийн ангийн оюутан, мэргэжлийн бус оюутан, албан хаагч, байгууллага, хувь хүн гэсэн ангиллаар явагдана.