Вьетнам улсад волейболын Азийн эмэгтэйчүүдийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээний салхийг хагалж Монголын “Хөвсгөл эрчим” клубын охид БНХАУ-ын “LVC” багтай тоглож, харамсалтай нь хожигдлоо. Б.Хэрлэн ахлах дасгалжуулагчтай манай улсын баг 0:3-аар ялагдал амссан юм. Нэгдүгээр үед 15:25, 13:25, 9:25-аар тоглолтын хувь заяа шийдэгджээ.
Монголын багийн бүрэлдэхүүнд
- Г.Хонгорзул,
- П.Энххүслэн,
- Г.Хандсүрэн,
- Г.Энхнаран,
- Г.Саруулгэрэл,
- Н.Баасанжав,
- Л.Хосбаяр,
- Д.Сосорбурам,
- Э.Хүслэн,
- С.Тэмүүлэн,
- Б.Нинжболор,
- Ж.Баяржаргал,
- Ц.Цэдэвнамбар
- Н.Мөнхзаяа нар багтаж байна.