Төв аймгийн Зуунмод хотод ширээний теннисний өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-26-нд болж байна. Төв аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд болж буй тус тэмцээнд 16 аймгийн 640 өсвөрийн тамирчин ганцаарчилсан болон холимог хосын төрөлд өрсөлдөж байгаа юм.
Баянхонгор аймагт зургадугаар сард болох Хүүхдийн спортын наадмын өмнөх хамгийн чухал сорил гэж онцолж байна. Энэ тэмцээн ширээний теннисний спортыг орон нутагт сурталчилахаас гадна тамирчдын чансааг тогтоох, арга туршлага харилцан солилцох давуу талтай билээ.